ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ БҮРДЭЛ
Хөрөнгийн зардал тодорхойлох
Хөрөнгийн зардал гэдэг нь төрөл бүрийн биет хөрөнгийг худалдан авах, хадгалах, шинэчлэхтэй холбоотой тодорхой зардал юм.
Тайлбар: 120м2 талбайтай хүлэмж болон 60 тонн багтаамжтай эко зоорь барьж байсан туршлага дээрээ үндэслэн энэхүү тооцооллыг хоршооны хувьд үйл ажиллагаа явуулахад хамгийн тохиромжтой гэж Жерес үзэж байна.
Төмөр хүрээний давуу тал: Илүү том зай, бага засвар
Модон хүрээний давуу тал: Эрчим хүчний хэмнэлт сайтай, зардал багатай
Худагтай байхын давуу тал: Нарны эрчмээр ажилладаг хүлэмжийн хувьд худагтай байх нь хамгийн чухал юм. Хэрэв та худаггүй бол худаг барих талаар бодож үзэх хэрэгтэй. Учир н усны хэрэглээ нэлээд өндөр байдаг тул усны танк болон ус зөөх ашиггүй байдаг
Өөрөө эсвэл компаниар бариулах: Нарны эрчмээр ажилладаг хүлэмжийн хувьд өөрсдөө барих боломжтой. Ажиллах хүчний хүрэлцээ, цаг хугацааг харгалзаж үзэх хэрэгтэй. Харин эко зоорийн хувьд аюулгүй байдал, цаг хугацаа болон нарийн төвөгтэй байдлыг зохицуулахад хүндрэлтэй байдаг. Гэхдээ боломжтой.